2008-03-11
хөгжилтэй тэмцээн
За ойрд юм бичмээр хуруу гар загатнааад байх чивээ. Юм бичэх гэснээс нэээрэээ хүмүүүсээ би ёстой худлаа ярьж чададгүйм. Худлаа хэлэхээр л үстэй толгой арзайчдын.

Ямар сайндаа л авгайгаа гоолиг сайхныг нь магтаж байгаа хүнийг харчаад усны үхэр тэвэрчээд юу гээд байгаан гэж хэлээд алгадуулаад унаж байхав. Сурагч байхад яасан хонхны баяраар нэг охины үсийг ёоолкын мод шиг гэж хэлээд уйлуулаад явуулцан. Би угаасаа худлаа хэлэхийг үздэгүй хүн. Аль болрох л үнэн мүнэн юм хум байвал хэлээд хэлээд явчий гэж боддын. Угаасаа хэлэхгүй өнгөрмөөр юм байсан ч хэлж л байж санаа амардын. Миний энэ ам пиво уухад л нэг хэрэг болдог болхоос бусадаар ёстой хэрэггүй ганц эрхтэн байнаа. Байнга ярина. Бүүр заваан заваан юм ярина.

 Юу ярьж байна гэхээр хүүхэн ярьж байна. Порно ярьж байна. Баас ярьж байна. хараал хэлж байна. Хуушуур цуйван 2-г бол байнга яринаа тэрийг тооцоод яахуу. хэхрүүлж байна, огиж бөөлжиж байна, хичнээн сайхан оруулсан хэдэн пиаваа энэ муу амны гайгаар огиол бөөлжөөд гаргачиж байшд. Анагаах ухаан хэзээ хөгжиж энэ муу амыг агаарч гархаагүй оёж өгдийн болдоо. Цагаа тулхаар яаж байдгаараа амаа ангайчаад оёулж чадахгүй ингээд оёоороо та нар гэээд ангалзаад байх бол.

Би банжигт хар багын өлгийтэй байхаасаа архины төрлийн идээ хувааж ууж өссөн Клаус гэж ганц хампаанатай. Бүүр архи олдохгүй үед эссэн тараг уучаад цэцэрлэгтэйй явдаг байлааш хөтлөлцөөд. Гаамп миний найз гэдэгээс ичдэгүй ганц хүн Клаус. Аргагүйшдээ ичэж мэдэдгүй л болхоос ичмээр л байдаг байлгүй чааваас. Тэгсэн цааад солиот чинь тэмцээн зохиосон чинь хүмүүс үнэмшдэгүй гэнээ. Тэр бид 2 шиг согтуу толгойн үгийг хэн тоохов дээ. Харин нохой хуцвал хүмүүс "хүүе нохой хуцаж байна ууу даа" гээд хэсэг анхаарах байх.  

Тэр худалч хүү тэмцээн чинь үнэн шүү.4 сарын 1-нд шалгаруулна. Блогтой, блоггүй, бүүр блог гэж огтоос мэдэхгүй, бүүр бичэг мэддэгүй хүн байсан ч орж болно. Амаарааа яриад хүнээр бичүүлчихгүй юу. Бид худлаа ярьдаг хүмүүсийг зураг хөрөгөө өг гэхгүй эээ. Зүгээр л мээл бич. Хүн амьтанаар бичүүлээд орж болно. Хамаагүй ээ гол нь худлаа л ярьдаг байх ёстой. За тэхээр эртний үлгэрээс жишэээ аваад чи надад өртэй билүү гээд залилан хийгээд байваа тийм нөхдүүдийг тооцохгүй шүү. Зохион бичлэгэрхүү хэдэн шад юм байвал зүгээршдэээ хүн уншсан ч гэсэн ааан. Нээх даалгавар маалгаварсаад байх ч юм байхгү чөлөөтэй ямар ч нөхцөл байхгүй шүү энэ тэмцээн.

Би энэ тэмцээнд ямар хамаатайн гэжүү. Намайг худлаа ярьдагүй болхоор шүүвэл шүү гэсийн. Мэдэхгүй эээ Клаус дээр нэг өндөр олбогон дээр завилаад сууцан арай намхан дээр би завилаад сууцан ганц гожин юм тавьчааал худлаа ярьж байгаа хүмүүсийг нэг нэгээр шүүнэ. Хөх толбот хүү тээр доор өвдөг дээрээ сууцан навсархай хувцастай бид 2-т архи аягалж өгөөл. Тэхдэээ тэрмууу бид 2-т нэг аягалж өгчөөд өөртөө 2 аягалаад байдын шаар чинь. Ийм л юм нүдэнд төсөөлөгдөөд байгаам даа.

Аа бас нэг юм байна. Хүний блог дээрээс л хусав. Ёстой болкүү шүү. Бөөн юм болий шүү. Шагналтайшдээ Түрүүлсэн нь Клаус эвоордс, 2-т орсон нь Гаамп эвоордс гэх мэтчил цаашаа явна. За нөгөөх согтуу толгйо нь орж ирээд ганцхан л түрүү байртайшдээ гээд уурлаад унанаа одоо.

Нээрээ 2 дахь өдөх АС милан яавааа гэртээ Арсеналд хожигдоод. Шившиг авгай нар шиг л нүдүүллээшд. Шөнө босож үзсэнийг яана. Захаас хужаа антенн авч үзсэнийг яана. Хэдэн жил хайрлаж харамлаж явсан баг минь итгэл алдаад.
Гарьд магнай киноны хатан шиг энэ аваргуудын лийг надад таалагдахгүй байна. Би үзэхгүй эээ гээл ярвагнаад зурагтаа унтрааж унтаж энтэр ааан.

За би л гэхэд энэ киноны хатны дүрийг ингэж ашиглаж болхыг нэг блогоос авсын. Ингэж санаа бол авч болийшдээ

Тэмцээндээ идвэхтэй амжилттай оролций ард түмээн. hudalch_huu2008@yahoo.com

Бичсэн: gump | цаг: 04:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


хаха
Бичсэн: Зочин цаг: 22:35, 2011-04-19 | Холбоос | |


худалч temtseen ni id ornood yavjiihad gol zohion baiguulagch gump ah ni suraggui alga bologsdiin toond orood, klaus ah ni bi gertee orj chadahgui baina geed namaig banjigiinhand heleed ogooch geed enuugeer sandraad guijiisen gejiigaa. hahahahaha.
Бичсэн: tagtaa цаг: 01:22, 2008-04-06 | Холбоос | |


PR, manipulyatsi, reclamiig tsom hiij baina aa agaa nar neeree....
Бичсэн: tagtaa цаг: 19:53, 2008-03-17 | Холбоос | |


Тэхгүй яахав дээпсүү минь
Бичсэн: gump (зочин) цаг: 14:41, 2008-03-13 | Холбоос | |


Нэг хүн нэг бичлэг бичих юм уу?
Бичсэн: Пийрлээ Дэпсу цаг: 15:57, 2008-03-12 | Холбоос | |


өө ядаргаатайм бэ.. хурдан гарвал гараад орвол ороод өгөөч
Бичсэн: хундага цаг: 19:30, 2008-03-10 | Холбоос | |


би тэгүүл урд хойно нь зэрэг гарч чадкууушдэээ.
Бичсэн: gump цаг: 19:26, 2008-03-10 | Холбоос | |


би алинд нь ч тохирохгүй юм байна......хажууд гардийм билүүү.........
Бичсэн: Claus цаг: 17:25, 2008-03-10 | Холбоос | |


үүшшшшшш сайхан нь урд гарчаарай, саак нь хойно орчоорой..
Бичсэн: хундага цаг: 16:28, 2008-03-10 | Холбоос | |


яагаад чи ард нь би урд нь гардын. Би ард гармаар байшд
Бичсэн: gump цаг: 15:56, 2008-03-10 | Холбоос | |


хунадаага төөрнө гэж айлтгүй....урд чинь гаамп,баруунчаа хөхтолбот,зүүнчээ битмин,ард чинь би байна........төөрөх юмгүй эээээээ
Бичсэн: Claus цаг: 15:22, 2008-03-10 | Холбоос | |


ёооооо энэ тэмцээнийх нь бузар түмэн ириклаам дунд төөрчлөө
Бичсэн: хундага цаг: 15:15, 2008-03-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 



Нээгдсэн тоогоор пиав олддог бол ч 2883 боргио гээл суужаахсан.

Тэмцээн